Өндөр нарийвчлалтай оношилгоо
Канад Улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн шугамын гэмтэл илрүүлэх дурант төхөөрөмжөөр шугамын дотоод төлөв байдлыг шалгаж, гэмтлийг богино хугацаанд оношлон тогтооно.

Орчин үеийн оношилгооны дуран, өндөр нарийвчлалтай технологи — шугам сүлжээний аюулгүй, найдвартай ашиглалтын үндэс.
Ус, дулаан болон хэрэглээний халуун усны шугам сүлжээний ихэнх нь барилгын дотор болон газар доор далд байдлаар угсрагддаг. Ийм нөхцөлд гэмтлийн байршлыг уламжлалт аргаар тодорхойлох нь хүндрэлтэй төдийгүй бусдын өмч хөрөнгөд эрсдэл учруулах эрсдэлтэй.
Гэмтлийг илрүүлэхээс эхлээд засвар төлөвлөх хүртэлх ажлыг илүү оновчтой зохион байгуулахад тусална.
Канад Улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн шугамын гэмтэл илрүүлэх дурант төхөөрөмжөөр шугамын дотоод төлөв байдлыг шалгаж, гэмтлийг богино хугацаанд оношлон тогтооно.
Гэмтлийг эвдрэл багатай аргаар тодорхойлсноор шаардлагагүй ухалт, өрөмдлөг болон бусдын өмч хөрөнгөд учирч болзошгүй эвдрэлээс зайлсхийж, нэмэлт ажлын зардлыг бууруулна.
Гэмтлийг хүндрэхээс өмнө илрүүлж, засварыг шуурхай төлөвлөнө. Тогтмол үзлэгээр шугам хоолойн дотоод төлөв байдал, насжилтыг үнэлэх боломжтой.
Шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангахын тулд гэмтлийг аль болох эрт, зөв оношлох нь чухал.
Орчин үеийн дурант технологиор шугам сүлжээний дотоод төлөв байдлыг шалгаж, эрсдэлийг бууруулан, ашиглалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.

Ус · Дулаан · Ашиглалт