Заалтыг зайнаас дамжуулна
Тоолуурын заалт авахад зарцуулах хүн хүч, цаг хугацааг хэмнэж, мэдээллийг зайнаас автоматаар дамжуулах боломж бүрдүүлнэ.

Усны хэрэглээг илүү хялбар, илүү нарийвчлалтай, илүү ухаалгаар удирдах боломж.
Усны ухаалаг тоолуур нь заалтыг зайнаас автоматаар дамжуулж, хүн хүч болон цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ хэрэглээний мэдээллийг үнэн зөв бүртгэхэд тусална. Алдааны эрсдэлийг бууруулж, хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хоорондын тооцоог илүү ил тод болгоно.
Хэрэглээг хэмжихээс эхлээд усны алдагдлаас сэргийлэх хүртэл өдөр тутмын ус ашиглалтыг илүү үр ашигтай болгоно.
Тоолуурын заалт авахад зарцуулах хүн хүч, цаг хугацааг хэмнэж, мэдээллийг зайнаас автоматаар дамжуулах боломж бүрдүүлнэ.
Өрхийн шугам сүлжээний усны алдагдлыг эрт илрүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд тусална. Боломжит системийн тохиргоогоор хэрэглээг зайнаас шуурхай зогсоож болно.
Хэрэглэгч усны зарцуулалтаа хүссэн үедээ хянаж, хэрэглээгээ оновчтой төлөвлөн, хэмнэлтийн дадал бий болгох боломжтой.
Хэрэглээний мэдээлэл автоматаар бүртгэгдсэнээр гар аргаар бичилт хийхтэй холбоотой алдаа, үл ойлголцлыг бууруулна. Механик аргаар заалтад нөлөөлөх боломжийг хязгаарлана.
Усны алдагдал гарсан үед холбогдох системийн боломж, тохиргооноос хамааран хэрэглээг зайнаас удирдан зогсоох боломжтой. Ингэснээр эд хөрөнгө, санхүүгийн болзошгүй хохирлоос хамгаалахад дэмжлэг үзүүлнэ.
Дэвшилтэт технологи, үнэн зөв мэдээлэл, хэрэглээний хяналтыг нэгтгэж, усны нөөцийг илүү үр ашигтай ашиглахад тусална.

Ус · Дулаан · Ашиглалт